Өвчтөн 1
Асуумж: 15 настай хүү өдөр бүр 2 литр орчим сахарын агууламж өндөр газтай ундааг 2 долоо хоногийн хугацаанд уусан гэнэ. Үүний дараа бүх биеэр улаан тууралт гарч, шээсний өнгө улаавтар туяатай, нурууны доод хэсэг буюу бүсэлхий орчим өвддөг зовиуртай болсон байна. Мөн асуумжаар тодруулахад хүү гадаа хүйтэн цаг агаартай үед ихэвчлэн даарч, хөрдөг байсан гэж мэдэгдсэн.
Монголд харьяаллын дагуу эмчид үзүүлж шинжилгээ хийлгэсний дараа үйлчлүүлэгчид Васкулит, бөөрний хүндрэлтэй гэж оношилсон, Шээсээр уураг гарна/протейнури/, бөөрний ЭХО үзлэгээр бөөр жижгэрсэн/ истончение/ гэж илрүүлсэн. Преднизолоны курс эмчилгээ болон бусад эмийн эмчилгээг үйлчлүүлэгчид зөвлөж. Үндсэн өвчний эмчилгээний төлөвлөгөөгөөр эмчилгээнд биеийн байдал сайжирч байсан боловч гэнэт Кушингоидный синдром – Кушингийн хам /биеийн хэлбэрт өөрчлөлт орж, гэдэс хавиар хавагнан хөөх дааврын эмгэг/, дунд шат илэрсэн.
Үйлчлүүлэгч ар гэрийнхний хамтаар ОХУ-д онош тодруулах болон эмийн эмчилгээг тохируулах (преднизолоны тунг бага багаар багасгаж, эмийг бүрэн уухгүй зогсоох) зорилгоор нэмэлт шинжилгээ хийлгэсэн.
ОХУ-ын улсын эмнэлэгт Хүүхдийн бөөрний их эмчид хэд хэдэн удаа үзүүлсэн. Нэмэлт шинжилгээнүүдийг төлөвлөж (цусны дэлгэрэнгүй шинжилгээ, хоногийн диурез тооцсон шээсний шинжилгээ, бөөрний Допплерогафия /бөөрний ЭХО/) шинжилгээнд хамрагдсан.
Нэмэлт шинжилгээний үр дүнгээр үндсэн онош батлагдаж, преднизолоны хоногийн тун болон уух схемийг сайжруулан, нэмэлт эмийн эмчилгээг өгч, глюкокортикойд эмийн тунг багасган бүрэн эмчилгээнээс хасахаар төлөвлөсөн.
Монгол, Орос эмч нарын тусламжтай үрэвсэлт өвчин (Васкулит) намдаж, транзиторны /түр зуурын / хэлбэрт шилжүүлэн, бөөрний архаг өвчин болон хүндрэхээс сэргийлсэн. Цаашид өвчтөнд бөөрний үйл ажиллагааг дэмжих, сэргээх эмчилгээ болон дэглэм зааж өгсөн. Харьяаллын дагуу жилд 4 удаа бөөрний эмчид урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, үйлчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнг хянах зорилгоор тогтмол шинжилгээнд хамрагдахыг зөвлөсөн. Чихэрлэг газтай ундаа уухыг бүрэн хориглосон.